Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЯГ ОДООНООС ГЭР БҮЛДЭЭ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-05-27

           Өнөөдөр /2022.05.27/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Засаг даргын Тамгын газар,  “Монголын Гэр бүл судлаачдын мэргэжлийн холбоо”-той хамтран “Олон Улсын Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд төрийн албан хаагч эцэг эхчүүддээ зориулан, гэр бүлийн дулаан уур амьсгал бий болгох, үнэ цэнийг нэмэгдүүлэх, чадваржуулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг таниулах, хүүхдээ үл хайхрахаас урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг олгох зорилгоор “Яг одооноос гэр бүлдээ” арга хэмжээг дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, албадын ажилтан албан хаагч, 1-24 дүгээр хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.

           “Олон Улсын Гэр бүлийн өдөр”-ийг Монгол Улсад 2003 оноос тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв.

            Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар захирамжаар хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого чиглэлийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%