Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

2022-06-01

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 62 ДУГААР  ЗҮЙЛД ЗААСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГ БҮХИЙ СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

Нэг.Иргэний зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага:

1.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

1.2.Иргэний зөвлөлийн гишүүнд сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн  нэр дэвшинэ.

Хоёр.Бүрдүүлэх материал:

2.1 Товч намтар /Төрийн албан хаагчийн анкетийн хамт/

2.2 Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэх хуудас

2.3 Дипломын хуулбар

Гурав.Бусад:

3.1.Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн мэдээллийг нэгтгэн иргэдээс санал авах замаар шалгаруулна.

3.2. Иргэний зөвлөл 5 гишүүнтэй байна.

Дөрөв.Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хаяг:

Материалыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 313 тоотод ирүүлнэ. Утас 96413131

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%