2022 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаар зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Бат-Өлзий сумын 32 эх Алдарт эхийн 1,2 дугаар одонгоор энгэрээ мялааж байна.
Алдарт эхийн одонг сумын иргэдийн Төлөөлөгчдын Хурлын дарга Д.Цэрэнтогтох, Засаг даргын орлогч Н.Орхонтуул, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Чимэддулам нар гардуулж, сайн сайхан эрүүл энхийг хүсэн ерөөлөө.
Нийт одон гардан авсан ээжүүддээ халуун баяр хүргэе.
Бат-Өлзийн үрс маш олон болох болтугай. Эхчүүдийн алдар бадартугай.