Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2022-06-06

          Яг одоо /2022.06.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдаж байна.

          Тус хуралдаанаар Иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлийн явц, нөхцөл байдалтай танилцаж холбогдох асуудлуудыг хэлэлцэж байна.

           Хуралдаанд:

Ёс зүй, өргөдлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат,

Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд: Дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар,  дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Р.Ганболд, Ж.Булганцэцэг, Н.Оюунгэрэл, Ч.Ариунчимэг,

          Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Хангай, Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Дулмаа нар оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%