Аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 25 сургуульд 20538 сурагч суралцаж байна. Үүнээс суурь боловсрол буюу 9-р ангийг 1583 сурагч, бүрэн дунд боловсрол буюу 12-р ангийг 1351 сурагч төгсөж байна.
Тэгвэл ЕБ-ын Прогресс сургуулийг энэ хичээлийн жилд бага ангийн 15, дунд ахлах ангийн 23 нийт 38 бүлэгт 1351 суралцагч суралцсанаас:
5 дугаар ангийг 136 сурагч
9 дүгээр ангийг 94 сурагч
12 дугаар ангийг 70 сурагч төгсөж байна.
Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа ЕБ-ын Прогресс сургуулийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, сургуулиа төгсөж байгаа сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Мөн ЕБ-ын сургуулиа амжилттай төгсөж байгаа нэр бүхий сурагчдад сургуулийн шилдэг төгсөгч батламж, дурсгалын зүйлс гардуулан өгч баяр хүргэлээ.
Энэ үеэр Прогресс сургуулийн 12 дугаар ангийн сурагч Болдын Эрдэнэсувд МЗХ-ны ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ алтан медалиар шагнагдлаа.
Эх орны ирээдүй болсон дүү нартаа эрдмийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, амжилтын дээдийг хүсье.