Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2022-05-25

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 зааснаар Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хянах, хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн байдаг.
Тус хуулийн заалтад тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга, мэргэжилтнүүд өөрсдийн хариуцсан чиглэлээр 17 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт мэдээлэл хийв.
Энэ үеэр:
-Төрийн хэмнэлтийн тухай хууль,
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах,
-Дотоод ажилтай холбогдох мэдээлэл,
-Албан хэрэг хөтлөлт баримт бичгийн стандарт,
-Вэбсайт сошиал медиа хөтлөх хөгжүүлэх,
-Байгууллагын төсөв, цаашид анхаарах асуудлууд,
-Өргөдөл хүсэлт, Хурлын Зөвлөл, Нийгмийн бодлогын хороодоос хэрэгжүүлж буй арга хэмжээ
-Цахим баримтын хадгалалт хамгаалалт, Гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг сэдвүүдүүдээр мэдээлэл хүргэж, тухайн сэдвүүдтэй холбогдуулан тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%