Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО АЖИЛЛАЛАА.

2022-06-07

         Өнөөдөр /2022.06.07/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо харьяалах асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төв УТҮГ, Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар ОНӨТҮГ, Чингэлтэй дүүргийн Хоймор хайрхан амралт ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай тус тус танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож хуралдлаа.

         Тус хуралд Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Т.Уламбаяр, хорооны гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, С.Мөнгөнсар, Ч.Ариунчимэг, Ч.Мягмарсүрэн, В.Хүрэлбаатар, дүүргийн Хайрхан хөгжлийн төв УТҮГ-ын дарга Д.Оюунгэрэл, Нийтлэг үйлчилгээний газар ОНӨТҮГ-ын дарга С.Энхтайван нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%