Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сургалтанд хамрагдлаа.

2022-05-29

 
Нийслэлд зохион байгуулагдсан тус сургалтыг Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар нээж үг хэлэв.
Төлөөлөгчдөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-Алсын хараа-2050 зорилт, Хууль тогтоомжийн хэрэглээ, Цахимын багц хуулийн шинэчлэл, хэрэглээ, Олон улсын чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015, Орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэх зэрэг асуудлаар мэдээлэл өгч чадавхжууллаа.
Сургалтын дараа Төлөөлөгчид Нийслэлийн ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар БҮК” компанийн үйл ажиллагаа болон Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны Хангарди ордны үйл ажиллагаа блон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцан туршлага судалж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%