Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022-06-10

Өнөөдөр /2022.06.10/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна.
Хуралдаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 73 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар
1.Аймгийн 2022 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай илтгэл.
2.Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих “Шинэ Ховдын хөгжил сан”-гийн журмын тухай илтгэл
3.”Аймаг, сум дахь төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай” илтгэл.
4. Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай илтгэл.
5.Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд 20 га газрын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл.
6.”Тэрбум мод” хөтөлбөр, түүнийг дагаж гарах журмын тухай илтгэл.
7.Орон нутгийн өмчийн харилцааны асуудлууд.
8.”Тэмээ өсгөх, чанарыг сайжруулах, бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал олгох журам”-ын тухай илтгэл.
9.Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн түүхт 100 жилийн ойг угтан “Сүхбаатар”-ын одонгоор шагнуулах тухай.
10.Эртний түүхт Ховд хотын 337 жилийн ой угтаж Ховд хотыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах тухай илтгэлүүдийг хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%