2022 оны 06 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Төсөв, татварын тухай хууль болон Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн байдалтай танилцах, судлах зорилгоор Монгол Улсын Их Хурлын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, УИХ-ын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн референт С.Тэгшжаргал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн референт Б.Одмандах нарыг Завхан аймагт ажиллах үеэр ИТХ-ын дарга Ц.Улам-оргих хүлээн авч уулзан, ажлын байрыг хадгалах зорилгоор олгож буй 3 хувийн хүүтэй зээлийн олголт болон хэрэгжилтийн байдал, хүүхдийн мөнгөний олголт, түүний хуримтлалд оруулж буй хувь хэмжээ, алслагдсан бүс нутгийн аж ахуй нэгжийг дэмжиж буй татварын хөнгөлөлт, бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудал, шийдэх арга зам зэргийн талаар санал, мэдээлэл солилцлоо.