Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-06-13

     2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн ИТХ-ын 2022 оны 4/18 дугаар тогтоолоор ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан.
     Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн анхдугаар хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
     Хуралдаанаар:
-Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн төслийн тухай
-Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, орон тооны тухай
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаарх мэдээлэл
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань
-Дүүргийн Хяналт үнэлгээний багийн 2021 оны тайлангийн тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Хяналт үнэлгээний багийн ахлагч Б.Эрдэнэбулган нар тус тус танилцуулж 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
     ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын төлөөлөгч Х.Нямдагва, С.Эрдэнэцэцэг, Н.Баттөр, Б.Ган-Эрдэнэ, Д.Амаржаргал, Т.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%