Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны жилийн ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн Цагдаагийн газарт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд хяналт шалгалтад ашиглах тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох зөөврийн хурд хэмжигч, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, зөрчил илрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор согтуурал шалгах тандагч багажийг тус тус шийдвэрлэн аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл нар гардуулан өглөө.