Сумын ИТХ-ын "Нутгийн удирдлага, нийгмийн хөгжлийн хороо" 2022 оны төлөвлөгөөний дагуу:
1.Сурагчдын эрүүл мэндийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ээжүүдийн манлайллыг бий болгох, дунд ангийн сурагчдын үдийн цайны асуудлыг зохистой шийдвэрлэх зорилгоор 05 дугаар сарын 31-ний өдөр "Ээжүүдийн манлайлал" уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад 40 ээж оролцсон бөгөөд ИТХ-ын Нутгийн удирдлага, нийгмийн хөгжлийн хорооны дарга Н.Мөнхцэцэг "Хэлэлцүүлгийн зорилго", үйл ажиллагаа, хүлээгдэх үр дүн", Хорооны гишүүн Ё.Оюунтунгалаг "Хооллолтын талаар сургуулийн дунд ангийн сурагчдаас авсан судалгааны дүн, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, арга туршлага", сургуулийн эмч Л.Мөнхжаргал "Хүүхдийн зөв зохистой хооллолт, хооллолтоос үүсэх эерэг, сөрөг үр дагавар, ээжүүдийн үүрэг хариуцлага" сэдвээр сургалт, мэдээллийг хийж, 2022-2023 оны хичээлийн жилд ээжүүд дунд ангид суралцдаг хүүхдүүддээ өөрсдөө хоол хийж өгч явуулж байхаар шийдвэрлэсэн.
2. Уншъя, бодъё, сэтгэе уриан дор сурагчдын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, номтой нөхөрлүүлэх, унших соёл арга зүйд сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дэлхийн болон монголын шилдэг зохиол бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор "Номтой нөхөрлөе" аяны удирдамжийг баталж, 06 дугаар сарын 01-ний өдөр аяны нээлтийг зохион байгуулж сурагчдад заавал судлах ном, бүтээлийн жагсаалтыг хүргүүллээ.
3. 2022 оныг боловсролын салбарын хүрээнд "Ёс зүйн жил” болгон зарласантай холбогдуулан боловсролын байгууллагад ажиллагсад, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, ёсзүйн талаар тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, арга туршлага солилцох зорилгоор "Зөвлөлдөх уулзалт"-ыг зохион байгууллаа. Уулзалтад 33 багш ажилтнууд оролцсон бөгөөд Нутгийн удирдлага, нийгмийн хөгжлийн хорооны дарга Н.Мөнхцэцэг "Боловсролын салбарын ёс зүйн жилийн хүрээнд боловсролын салбарт хийгдэж байгаа үйл ажиллагаа", ЕБС-ийн захирал Н.Дэлгэрсайхан, Цэцэрлэгийн эрхлэгч Д.Номин-Эрдэнэ нар "Ёс зүйн жилийн хүрээнд зохион байгуулж буй ажил, арга хэмжээ, ажлын туршлага, тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийн талаар" мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо. Мөн ИТХ-ын ЭБАТ-наас "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх" чиглэлээр сургалт зохион байгуулав.
4.Хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, хоол үйлдвэрлэлийн газрын стандарт хангалтад батлагдсан удирдамжийн дагуу 05 дугаар сарын 12-ны хяналт шалгалтыг хийж, ЕБС-ийн сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарт гарсан зөрчил дутагдлыг арилгах зөвлөмжийг хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг хугацаанд нь хүлээн авсан.