Уг нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ын дарга Д.Даваадорж, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Г.Болдбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэ-Очир, Авто тээврийн газрын дарга С.Гантулга нарын албаны хүмүүс оролцлоо. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2022 оны жилийн ажлын төлөвлөгөөнд авто тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон талт нөлөөллийн аян, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгаж оруулсныг ИТХ-ын дарга Д.Даваадорж онцлон тэмдэглэлээ.