Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-06-21

Сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан 06 дугаар сарын -17-ны өдрийн 10.20 цагаас 60 хувийн ирцтэйгээр хуралдаж 1. Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2. Сумын 2022 оны төсвийн тодотгол, 3.Сумын Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний тодотгол, 4. Сумын иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, 6. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогт ажиллах ажлын удирдамжийг баталж,
7. Хоршоог хөгжүүлэх сангийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны зөвлөл, 8.Амьжиргааг дэмжих зөвлөлийг байгуулж,
9. Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэлгүй болон батлах эрх бүхий субъект өөрчлөгдсөн сумын ИТХ-ын болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгож,
10. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг дэмжиж,
11. Орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаарх мэдээлэл, 12. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын тайлан хэлэлцэн шийдвэрлэж 19.20 цагт өндөрлөлөө.
Мөн МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22, 39, 40 дүгээр зүйлээр хуралдаанд оролцогсдод /ИТХ-ын 8 төлөөлөгч, байгууллагын дарга эрхлэгч, ЗДТГ-ын мэргэжилтэн 6/ сургалт хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%