Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хууль эрх зүйн хувьд чадавхжуулах ажлын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор А.Алтанзул нар удирдан явуулж Төлөөлөгчдөд “Орон нутгийн бодлого, түүний үнэлгээ”-ний талаар болон “ИТХ-ын шийдвэр, хууль хэрэглээний асуудал” сэдвээр сургалт өглөө.