Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ЧАНДМАНЬ ОДОН” МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА.

2022-06-29

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, Олон улсын хэмжээний мастер,  Сонирхогчдын сүмо бөхийн алт, мөнгө, хүрэл медальт, Япон улсын Тоттори мужийн ахлах сургуулийн багш, Сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг хүлээн авч уулзлаа.

          Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж, төрийн дууллаа эгшиглүүлэн, далбаагаа мандуулж спортын амжилт гаргасан  Р.Гантөгст нийт Монголын ард түмэн, Чингэлтэйчүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон” медалиар шагналаа.

           Мөн цаашид Чингэлтэй дүүрэг Япон улсын Тоттори мужийн сургуультай хамтран энэ төрлийн спортоор амжилт гаргах хүсэл тэмүүлэлтэй дүүргийн залуу тамирчдыг дэмжин ажиллах талаар санал солилцлоо.

         Р.Гантөгс нь Япон улсын Тоттори мужийн Тоттори Жохокү ахлах сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байгаа бөгөөд түүний шавь Мэргэжлийн сүмод Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Макүүчи зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Жүрёо зиндаанд Миторюү Б.Төрболд, Хокүсэйхо Э.Даваанинж нар амжилттай барилдаж байна.

          Уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Р.Ганболд, Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, Олон улсын хэмжээний мастер Р.Гантөгс нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%