Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН БОЛЛОО

2022-07-01

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань
3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хөндлөнгийн хяналт хийх дүүргийн "Хяналт, үнэлгээний баг"-ийн 2021 оны тайлангийн тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, Хяналт үнэлгээний багийн ахлагч Б.Эрдэнэбулган нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%