🔰 Багануур Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг төсвийн хороо 2022 оны 07-р сарын 06-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар:
1. Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл
2. Дүүргийн 2022 оны төсвийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2 асуудлыг хэлэлцлээ.
Тус хорооноос хэлэлцсэн асуудалтай холбоотой дүгнэлт гаргаж ИТХ-ын ээлжит XVII хуралдаанд танилцуулахаар тогтлоо.