Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУСДАД СОГТУУРУУЛАХ УНДААГ ХҮЧЭЭР БУЮУ ШАХАЖ УУЛГАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОВ.

2022-07-07

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийг эцэслэн хэлэлцлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төсөлд дараах хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Үүнд:

  • Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;
  • Хорин нэгэн нас хүрээгүй;
  • Жирэмсэн.

Мөн бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон заалт оруулсан байна. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэдэг асуудлыг ч мөн тусгасан байна. Өөрөө хэлбэл: Бусдыг архиар шахаж согтоох, согтсоны улмаас бусдад гэм хор учруулсан бол согтууруулах ундаагаар шахсан этгээдэд хариуцлага хүлээлгэж болно гэдэг байдлаар зохицуулжээ. Хэлэлцүүлгийн явцад бусдын үйлдсэн гэм хорыг халдаан шийтгэж болохгүй гэдэг үзэл санааг баримтлан бусдыг архиар шахаж согтоосны улмаас бусдад гэм хор учруулсан бол согтууруулах ундаагаар шахсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэдэг заалтыг гишүүд дэмжсэнгүй.

 

Мэдээллийн эх сурвалж: Бусдыг согтууруулах ундаагаар “шахахыг” хуулиар хориглов – updown.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%