Төлөөлөгч С.ИЧИНХОРЛОО :
Байнгын ажлын байраар хангах #Оёдолын үйлдвэрийн ашиглалтанд орох хугацаа хэзээ вэ?
Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн танилцуулга.
Тус хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Хот байгуулалтын хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэг, 228 заалттайгаар боловсруулснаас эхний хагас жилийн буюу 2022 оны 6-р сарын 15-ны байдлаар, 100%-ийн хэрэгжилттэй 51 арга хэмжээ, 70-100% хүртэлх хэрэгжилттэй 36 арга хэмжээ, 70% хүртэлх хэрэгжилттэй 83 арга хэмжээ, 0-30% хүртэлх хэрэгжилттэй 30 арга хэмжээ, хэрэгжилтийн хугацаа тооцох болоогүй 28 арга хэмжээ байгаа бөгөөд эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 69.4 хувьтай байна.