Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмд болон нийгмийн ажилтануудад ГХУСАЗСЗ-өөс талархал гардуулж урамшуулал олголоо

2022-07-08

✅ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А01 тоот захирамжийн хүрээнд Цагдаагийн хэлтсээс Ерөнхий боловсролын сургуулиудтай Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
 
✅ 2021-2022 оны хичээлийн жилд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангаж сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй орчин байгалиа хамгаалах ажилд идэвхи санаачлагатай ажилласан “Гүн галуутай”, “Оюуны эрин” цогцолбор сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмд болон Хууль эрх зүйн мэдлэг, зөв төлөвшил эзэмшүүлж мэргэжил арга зүйгээр ханган ажилласан “Гүн галуутай” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Д.Оюунчимэг, Б.Хулан нарт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Отгонболд талархал гардуулж урамшуулал олголоо.
 
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%