Багуудын иргэдийн нийтийн хуралдаан болж доорхи асуудлуудыг хэлэлцэн баталж тогтоол гаргасан. Үүнд:
- Хуралдааны даргыг сонгох тухай
- Багийн ИНХ-ын зөвлөлийг байгуулах, зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцүүлж батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх.
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийгдсэн төсөл хөтөлбөр, ажил арга хэмжээний тайлан, 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын талаарх мэдээлэл танилцуулах.
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын иргэдээс авсан саналын урьдчилсан жагсаалтыг хэлэлцэх, нэмж санал авах, эрэмбэлэх тухай
- ЭКО СУМ төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд баг бүрт барих хуц ухнаны дулаан хашаа байр барих байршлыг тогтоох
- Багийн хөгжүүлэх сангийн зээлийн хөрөнгийн ашиглалт зарцуулалтын талаарх мэдээлэл, сангийн хөрөнгөөр хийгдэх төслийг сонгон шалгаруулах зөвлөлийг шинэчлэх тогтоолын төслийг хэлэлцэх