Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 128 бөх зодоглосноос
Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Төмөрбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол
Баяннуур сумын харьяат аймгийн начин E.Көптилек үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангалаа.
Их шөвөгт шинээр аймгийн начин цолны болзол хангасан Бугат сумын харьяат Х.Оразахын, Алтай сумын харьяат Н.Амаржаргал нар шалгарлаа.
Өнөө жилийн аймгийн баяр наадам өргөн дэлгэр, өнгөтэй сайхан болж, наадмын зүлэг ногоон дэвжээнээс шинэ аймгийн АРСЛАН, ЗААН, НАЧИН цолтон мэндэлж, зон олон маань өргөн дэлгэр наадлаа.