Баруун-Урт сумын ИТХ-ын Ээлжит Аравдугаар хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралдааны ирц 83,8 хувьтай хуралдаж, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 496,871.4 мянган төгрөг, 2022 оны сумын төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрийг 8,661,395.4 мянган төгрөг байхаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 84 хувийн саналаар дэмжин төсвийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа.