Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баруун-Урт сумын ИТХ-ын Ээлжит Гуравдугаар хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг баталлаа.

2020-12-25

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит III хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
1.    Сумын ИТХ-ын хуралдааны дэгэнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
2.    Сумын Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр батлах тухай
3.    Баруун-Урт сумын 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
4.    Сумын 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөв батлах тухай
5.    Сумын Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай
6.    Нохой, муур устгах журамд өөрчлөлт оруулах тухай
7.    Сумын ИТХ-ын дэргэдэх ажлын хороодын ажиллах журмыг батлах тухай.
      
Ээлжит ГУРАВДУГААР хуралдаанд сумын Засаг дарга Жавхаатөгс оролцон 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулан батлуулж, сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Х.Баярмаа сумын 2021 оны төсвийн төслийг танилцуулан ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3883
2686 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%