Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2022-08-23

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.
✅ Дүүргийн ИТХ-ын даргын А/46 дугаар захирамжаар дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг байгуулагдсан. 2022 оны 8-р сарын 22-ны өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох албан хаагчдын хамтаар ажлын хэсгийн удирдамжид заагдсан чиглэлийн хүрээнд 131, 132, 138, 139, 142, 193, 235, 241-р цэцэрлэгүүд, Боловсрол цогцолбор сургууль, Гүн галуутай цогцолбор сургууль, Оюуны-Эрин цогцолбор сургууль болон Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.
✅ Сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын байгууллагуудын багш, ажилчид бүрэн цугласан, хичээлийн шинэ жилд зориулсан тохижилт, цэвэрлэгээ, ариутгал, урсгал засварын ажлууд дуусах шатандаа орсон байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл e-Mongolia системээр дамжуулан явагдаж байна. Эрүүл мэндийн төвийн шинжилгээ авах хүчин чадлаас шалтгаалан хуваарийн дагуу цэцэрлэг тус бүр дээр хүүхдийн шинжилгээ хийгдэхээр товлогдсон байдалтай байна.
✅ Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын зүгээс ажлын хэсэгт байгууллагын болон дүүргийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудын талаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Үүнд:
• Ажиллах хүчний хувьд сургуулийн эмч, технологийн эрэгтэй багш, хоолны технологич нэн шаардлагатай байгаа
• Багш ажилчдын компьютер, принтерийн хэрэгцээ шаардлага
• Урсгал засварын, шугам хоолойн засварын болон гаднах тохижилтын ажлуудад шаардагдах төсөв хүрэлцэхгүй байгаа
• Үнийн өсөлтөөс үүдэлтэй хүнс ханган нийлүүлэгчид дутагдалтай байгаа
• Гэрэлтүүлэг, камержуулалтын хэрэгцээ шаардлага
• Ширээ сандал, цэцэрлэгийн хүүхдүүдийн ор, хувцасны шүүгээний хүрэлцээгүй байдал
• Бусад
✅ Ажлын хэсгийн зүгээс байгууллагуудыг тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд багш, ажилчдаас татвар, хандив хураахгүй байх, тулгамдсан асуудлаа тооцоо үндэслэлтэй албан байдлаар гаргаж ирүүлэх, хамран сурах тойргийн хуваарийг зөрчихгүй байхыг анхааруулсан бөгөөд тулгамдаж буй асуудлуудыг 2022 оны 08-р сарын 25-ны өдрийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%