Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж дууслаа.

2022-08-23

            Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж дууслаа.

Дүүргийн ИТХ-ын даргын А/46 дугаар захирамжаар байгуулагдсан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг 2 дахь өдрөө ажиллаа. 2022 оны 8-р сарын 23-ны өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох албан хаагчдын хамтаар ажлын хэсгийн удирдамжид заагдсан чиглэлийн хүрээнд Албан бус насан туршийн боловсролын төв, 194-р цэцэрлэг, Сод сургууль болон Биеийн тамир, спорт хороо, Соёлын ордны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Байгууллагуудын багш, ажилчид бүрэн цугласан, хичээлийн шинэ жилд зориулсан тохижилт, цэвэрлэгээ, ариутгал, урсгал засварын ажлууд дуусах шатандаа орсон байна. Байгууллагуудын зүгээс ажлын хэсэгт байгууллагын болон дүүргийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудын талаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Үүнд:

  • Биеийн тамир, спорт хорооны заалны дулаан алдалт, чийг, мөөгөнцөр үүсэн байдал
  • Биеийн тамир, спорт хороо шинэ бүтцээр ажиллаж байгаатай холбоотойгоор багш ажилчдын компьютер, принтерийн хүрэлцээгүй байдал
  • Урсгал засвар, шугам хоолойн засварын болон гаднах тохижилтын ажлуудад шаардагдах төсөв хүрэлцэхгүй байгаа
  • 194-р цэцэрлэгийн камер, цахилгааны асуудал
  • Сод сургуулийн шинэ байр барих газрын дэд бүтцийн асуудал
  • Хүний хөгжлийн ордны спорт заалны сандлын асуудал
  • Бусад

Ажлын хэсгийн зүгээс байгууллагуудыг тулгамдсан асуудлаа тооцоо үндэслэлтэй албан байдлаар гаргаж ирүүлэх, цахилгааны болон дулаан алдалт, мөөгөнцөр үүссэн зэрэг асуудлуудад мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг гаргуулж байх, хамран сурах тойргийн хуваарийг зөрчихгүй байхыг анхааруулсан бөгөөд тулгамдаж буй асуудлуудыг 2022 оны 08-р сарын 25-ны өдрийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%