Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2022-08-24

     Өнөөдөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Бадарсан, Б.Эрдэнэсүх, М.Халиунбат, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд болон бусад албаны хүмүүс Сүхбаатар дүүрэгт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажил, улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил, 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, авто замын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцлаа.
     Сүхбаатар дүүрэг нь 20 хороотой, 145 мянга гаруй хүн амтай нийслэлийн төвийн дүүрэг бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 2-5 насны бүртгэлтэй нийт 12983 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болсон талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа танилцууллаа.
     Сүхбаатар дүүргийн хувьд нийслэлийн төсвийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг ба 2022 онд 19,5 тэрбум төгрөгийн 47 төсөл арга хэмжээг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэгдсэн эмнэлэг барих ажлыг 2021 онд эхлүүлж 2022 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаараа хэлсэн юм.
     Уг барилга нь иж бүрэн амбулатори, лабораторийн үйлчилгээ үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх 220 орны хүчин чадалтай 2 блок бүхий байгууламж юм.
     Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа нарын зүгээс дүүргийнхээ иргэдийг төлөөлөн нийслэлийн ИТХ-д ажиллаж буй төлөөлөгчид ажлын уялдаа холбоогоо сайжруулан, нийслэлийн төсөвт дүүрэг рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэхэд санаачилгатай ажиллах саналыг гаргалаа.
Мөн санхүүжилт нь гацсан, хэрэгжихгүй байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар ч энэ үеэр мэдээлэв.
     Тухайлбал, 6,7 дугаар хорооны цогцолбор байр, 8 дугаар хороонд баригдаж байгаа дүүргийн спорт цогцолборын барилгын асуудлыг танилцуулав.
     Тус спорт цогцолбор 2014 онд эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл дуусаагүй бөгөөд 2022 оны улсын төсөвт 2.8 тэрбум төгрөг тусгагдсан. Он гарсаар өнөөдрийг хүртэл тус барилгын ажил хийгдээгүй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%