✅БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО
🇲🇳 Улс орны хөгжил, хүний мэдлэг, чадвар, шинжлэх ухаан техникийн дэвшлийн өрсөлдөх чадвар нь хүний хөгжилтэй салшгүй холбоотой. Хүний хөгжил нь боловсролын хөгжилтэй, боловсролын хөгжил нь багшийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг билээ. Энэ ч утгаараа 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн багш нарын бага хурал амжилттай зохион байгуулагдаж, боловсролын салбарын 300 гаруй багш нар оролцлоо.
🔰Боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх танилцуулсан бол Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин боловсролын шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл хүргэсэн юм.
🔰Дүүргийн хувьд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт 34.9 хувь, ээлжийн коэффициент 1.7 хувьтай байжээ. Харин энэ хичээлийн жилд СӨБ-ын хамрагдалт 100 хувьтай байгаа юм байна.
🔰2022 онд улс, нийслэлийн 985.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил боловсролын салбарт хийгдсэн бол 2022-2023 оны хичээлийн жилд бага анги, дизайн технологи, хөгжим, биеийн тамирын багш дутагдалтай байгаа ажээ.
🔰Хурлын үеэр Боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан Боловсрол цогцолбор сургуулийн Сургалтын менежер Я.Гийхнаран, 131-р цэцэрлэгийн бүлгийн багш М.Гүндэгмаа нарыг дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа. Мөн 400*400 журмын болзлыг хангасан багш, сурагчид шагналаа гардан авсан юм.