Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛЛАА.

2022-09-02

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлиг дахь “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” хэмээснийг үндэслэн Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр болон төлөөлөгчид хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан 4 сургууль, 11 цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаан дээр уг тогтоолыг хүндэтгэлтэйгээр уншиж танилцууллаа. Мөн тус цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.

     Эш хөргийг залах ёслолд урилгаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын Засаг дарга, ЗДТГ-ын удирдлагууд  урилгаар оролцлоо. 2022-2023 оны хичээлийн жилд Баруун-Урт сумын хэмжээнд ерөнхий боловсролын 4 сургуулийн 148 бүлэгт 5600 сурагч, үүнээс 1-р ангид 669 хүүхэд, 11 цэцэрлэгийн 63 бүлэгт нийт 2540 хүүхэд хамрагдахаас 2240 хүүхэд хамрагдсан байна.

Хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3883
2686 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%