Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА.

2022-08-22

         Яг одоо /2022.08.22/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба Хурлын Төлөөлөгчдийн манлайлал, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Данийн Кови болон Икон ХХК-ны хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төсөлтэй хамтран “Хог хаягдлын менежментийн санхүүгийн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг Хурлын Төлөөлөгчдийн дунд зохион байгууллаа.

         Хэлэлцүүлгийг “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн дэд ахлагч Ц.Энхчимэг, техникийн менежер Б.Дэлгэрбаяр нар удирдан явууллаа.

         Хэлэлцүүлгээр хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тооцох арга зүй, хог хаягдлын менежментийн сайжруулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, үр ашигтай менежмент нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар тус тус хэлэлцсэн юм.

         Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг хүнээр тооцож, холбогдох аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар болсонтой холбогдуулан уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%