🇲🇳 УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга Т.Отгонболд болон дүүргийн хурлын төлөөлөгчид, удирдлагууд сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
🔔 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн онцлог нь 🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилагаар бүх шатны боловсролын байгууллагуудад Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах, үйл хэргийг нь алдаршуулан мөнхжүүлэх зарлигийг гаргасан билээ.
🔔 Уг ажлын хүрээнд Багануур дүүргийн ерөнхий боловсролын 3 цогцолбор сургууль, хувийн хэвшлийн Сод сургууль, Насан туршийн боловсролын төв болон сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох 9-н цэцэрлэг нийт 14 байгууллагад Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид зарлиг уншин Их эзэн богд Чингис хааны эш хөргийг залах үйл ажиллагаа зохион байгуулалаа.