Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын дарга Т.Отгонболдын санаачилгаар дүүргийн 3-н ЕБС-ын 12-р ангийн 350 гаруй сурагчид, сургуулийн удирдлагуудад “Өнөөдрөөс эхэл” лекцийг ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа.

2022-09-01

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболдын санаачилгаар дүүргийн 3-н ЕБС-ын 12-р ангийн 350 гаруй сурагчид, сургуулийн удирдлагуудад “Өнөөдрөөс эхэл” лекцийг ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн удирдлагууд, Хан голомт группийн захирал, Монголын илтгэгчдийн холбооны ерөнхийлөгч, хуульч, лектор Цээпэлийн Азбаяр нар оролцлоо.

Үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Багануур хөтөлбөр, Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн хамт олон, Гүн галуутай цогцолбор сургуулийн хамт олон, Оюуны-Эрин цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

🔔 Хүрэлцэн ирсэн нийт эрдэмтэн багш, сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%