Байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 60-аас 85,9 хувийн биелэлттэй байна.
Дүүргийн ИТХ-ын даргын А/45 дугаар захирамжаар байгуулагдсан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг 2022 оны 09-р сарын 05-наас 06-ны хооронд ажиллаж байна. 2022 оны 9-р сарын 05-ны өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох албан хаагчдын хамтаар ажлын хэсгийн удирдамжид заагдсан чиглэлийн хүрээнд 6 байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц Багануур ХК 70 хувьтай, Багануур дулааны станц ТӨХК 86,3 хувьтай, ЦДҮС ТӨХК-ний Зүүн өмнөд бүсийн салбар 85,9 хувьтай, Багануур тохижилт ААТҮГ 70 хувьтай, Онцгой байдлын хэлтэс 70 хувьтай, Багануур-Ус ААТҮГ 74,2 хувьтай байна. Хил гаалийн болон эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн тендерийн ажлууд удаашралтай байгаа нь байгууллагуудад нийтлэг тулгамдсан асуудлуудыг үүсгэж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн маргааш буюу 2022 оны 09-р сарын 06-ны өдөр БЗӨБЦТС ТӨХК-ний Багануур салбар, Эрүүл мэндийн төв, Багануур гэрэлтүүлэг, Тээвэр зохицуулалтын алба гэсэн 4 байгууллагад ажиллана.
Ажлын хэсгийн зүгээс үйл ажиллагааны тайлан болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангах тал дээр тулгамдаж буй асуудлуудыг 2022 оны 09-р сарын 15-ны дотор ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.