Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЧИНГЭЛТЭЙН ХОГ БАЯЛАГ БОЛНО” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2022-09-06

           Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл хэрэгжиж байна.

            Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хороодын Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

          Өнөөдөр /2022.09.06/ Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга,  Төлөөлөгч Т.Идэрцагаан, гишүүн, Төлөөлөгч Ч.Мягмарсүрэн, Төлөөлөгч, 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга болон 7 дугаар хорооны Засаг дарга Б.Ерөө нар оролцлоо.

          Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат “Хог хаягдлын менежментийг сайжруулах нь иргэд эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдаад, уг төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд иргэд идэвх санаачилгатай оролцож, хогоо ангилж хаядаг дүүрэг болохыг уриаллаа.” Мөн тэрээр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй, цаашид хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтуудын ажлуудыг иргэд, олон нийтэд товч танилцуулсан юм.

           Энэхүү сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажил нь хуваарийн дагуу маргааш буюу 2022.09.07-ны өдрийн 11:00, 13:00 цагуудаас 7 дугаар хорооны Иргэний танхимд болох тул 8 дугаар хорооны иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

#Чингэлтэйн_хог_баялаг_болно.

Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%