Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 27 дахь өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган сумын Б.Олзодын нэрэмжит аймгийн тэргүүний Ерөнхий Боловсролын сургуультай хамтран ЕБС-ийн 11,12 дугаар ангийн сурагчдад "УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БА ЦАГААТГАЛ" сэдэвт сургалт хэлэлцүүлэг, эсээ бичлэг, гар зургийн уралдааныг тус тус зохион байгууллаа.
"ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ" эсээ бичлэгийн уралдаанд 11-р ангийн 33 сурагч хамрагдаж, эхний дөрвөн байрыг тавигдах шаардлагыг үндэслэн шалгаруулсан мөн байр эзэлсэн сурагчидтай энэ зэрэгцэхүйц бичсэн 8 сурагчид өргөмжлөл, талархал дурсгалын зүйлээр шагналаа.
1-р байр 11в ангийн сурагч Г.Сүрэнгэрэлмаа
2-р байр 11б ангийн сурагч Т.Оюунболор
3-р байр 11б ангийн сурагч Т.Оюунмаа
Тусгай байр 11б ангийн сурагч Ж.Дашцэрэв нарт шагнал гардуулсан.
"ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ" гар зургийн уралдаанд 11,12-р ангийн 12 сурагч хамрагдаж, эхний байрыг шалгаруулж өргөмжлөл, талархал дурсгалын зүйлээр шагналаа.
1-р байр 12б ангийн сурагч Б.Цэвэлмаа
2-р байр 11б ангийн сурагч Н.Лхагвасүрэн
3-р байр 11в ангийн сурагч А.Долгормаа
Тусгай байр 11б ангийн сурагч Э.Бэрхсаран нар шагнагдлаа.