Өнөөдөр /2022.09.10/ Төв цэнгэлдэх хүрээлэнд Дархан сумын 1 дүгээр багийн төлөөлөгч Б.Ганбаярын санаачилгаар "Ургацын баяр" арга хэмжээ боллоо.
Ургацын баярт Дархан суманд өрхийн хэмжээнд ногоо тариалдаг иргэд оролцож өөр өөрсдийн хашаандаа тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнээ танилцууллаа.
Энэхүү ургацын баярыг зохион байгуулснаар өрхийн хэмжээнд ногоо тариалдаг иргэд арга туршлагаа хуваалцах болон хүүхэд багачууд, иргэдэд хүнсний ногоо тариалалтын ач холбогдлын талаар танин мэдүүлэх зорилготой.
Цаашид жил бүр Ургацын баяр тэмдэглэх соёлыг Дарханд суманд зохион байгуулах хэрэгтэйг арга хэмжээний үеэр онцоллоо.