Жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан Баруун-Урт сумын ИТХ-аас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлан болгон "Хэлмэгдүүлэлтийн хар шуурга" эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд нийт 44 сурагч материалаа ирүүлснээс:
1-р байр 1-р БДС-ийн 11а ангийн сурагч Н.Ану-Үжин
2-р байр 1-р БДС-ийн 12г ангийн сурагч Г.Оргилмаа
3-р байр 1-р БДС-ийн 12б ангийн сурагч П.Мөнх-Учрал
Тусгай байр 4-р БДС-ийн 11а ангийн сурагч Ч.Энххүслэн
Тусгай байр 3-р БДС-ийн 11б ангийн сурагч У.Пүрэвбат нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Улс төрийн Хэлмэгдэгсдийн намтрын товчоон номоор тус тус шагнууллаа.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх 27 дахь өдрийн тохиолдуулан Аймгийн ИТХ, Баруун-Урт сумын ИТХ хамтран “НОГООН ТӨГӨЛ”-ийг Монгол Улсын ерөнхий сайд асан Цэнгэлт овгийн Балсангийн Жигжиджавын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж, сэргээн засварлаж, цаашид арчлан хамгаалж байхаар шийдвэрлэлээ.
Хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос ирүүлсэн шийдвэрийн дагуу “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж” сэдвээр Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 2, 3, 4 дүгээр сургуулийн 84 сурагчдад хичээл орлоо.