Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадоржийн захирамжаар ИТХ-ажлын алба, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, МХГ хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж “Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 12 цэцэрлэг, 5 ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үдийн хоолны үйлдвэрлэлд хяналт, шалгалтыг хийж, тулгамдаж буй асуудлуудыг ярилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.