Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хороодын Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 4 хороонд 8 удаагийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд байна.
2022 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 9, 10 дугаар хорооны иргэд “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд тус тус хамрагдлаа.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, 9 дүгээр хорооны Засаг дарга С.Уянгазул, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Амаржаргал нар оролцлоо.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажил нь хуваарийн дагуу маргааш буюу 2022.09.10-ны өдрийн 11:00, 14:00 цагуудаас 11 дүгээр хорооны Иргэний танхимд болох тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
#Чингэлтэйн_хог_баялаг_болно.
Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА