Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

2022-09-13

         Улсын Их Хурлын Дэд дарга Т.Аюурсайханы санаачилгаар иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл боловсролыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй амьдрах боломжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг ихэсгэх зорилгын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр, Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 75 дугаар тушаалаар хэрэгжүүлж буй Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутагт байрлах Тахилтын амны баруун хэсэгт орших уулын энгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэн нь 19,2 га гадна талбай /хальтирхааргүй барзгар гадаргуутай/ 0,5 га явган зам, 1,7 га дугуйн болон гүйлтийн зам, 20,7 га талбайд ногоон байгууламж /12 овгийн 27 зүйлийн модлог ургамал/, 0,9 га талбайд авто машины зогсоол, автобусны зогсоол, унадаг дугуйн зогсоол, 0,19 га талбайд 450 хүний суудалтай задгай театр болон нийт талбайн хүрээнд  0,48 га талбайд 11×3,6м харьцааттай 2 ширхэг нийтийн бие засах газар, 3,6×3,6м харьцаатай 1 ширхэг харуулын байр тус тус төлөвлөн, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

          Мөн Улсын төсвийн хөрөнгөөр гэр хорооллын дундах авто замын дэд бүтцийг сайжруулан шинэчлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор  дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт Дамбын гүүрнээс 117-р сургууль хүртэлх авто машины зам, явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий 2,6 км авто замын ажил хийгдэж байна. Тус авто замын газар чөлөөлөлтийн ажлыг дүүргийн ИТХ-аас баталж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж дуусаад авто замын бүтээн байгуулалтын ажил хэрэгжих шатандаа явж байна.

   Тус бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, Д.Отгонбаатар тэргүүтэй дүүргийн удирдлагууд танилцаж, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%