✅ Өнөөдөр Нийслэлийн Багануур дүүргийн Насан туршийн боловсролын төвийн 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
✅ Нээлтэнд тус т өвийн багш суралцагчид, эцэг, эхийн төлөөлөл, Дүүргийн ИТИХ-ын дарга Т.Отгонболд, Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх нар урилгаар оролцож багш суралцагчдад баяр хүргэж үг хэллээ.
✅2022-2023 оны хичээлийн шинэ жилийн онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар бүх шатны боловсролын байгууллагуудад Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах, үйл хэргийг нь алдаршуулан мөнхжүүлэх зарлигийг гаргасан билээ. Уг ажлын хүрээнд Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх зарлигийг уншиж сонордуулан Их эзэн богд Чингис хааны эш хөргийг залах үйл ажиллагаа зохион байгууллаа.
Насан туршийн суралцахуй нь хүний хөгжлийг тасралтгүй хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, улмаар улс орны хүний нөөцийн хөгжилд чухал үүрэгтэй. Иймээс НҮБ-ын Боловсрол шинжлэх ухаан, соёлын байгууллагаас гаргасан ирээдүйн боловсрол санаачлагад хүний насан туршдаа, тасралтгүй суралцахуйд чиглэсэн боловсролын тогтолцоог бий болгох хандлагыг олон улсын түвшинд баримталж байна. Монгол улсын Засгийн газраас “АЛСЫН ХАРАА – 2050” хөтөлбөртөө мөн насан туршийн суралцахуйг дэмжин иргэдийн насан туршдаа суралцах тогтолцоог бий болгох, тогтвортой нийгмийн хөгжил зорилтын зарчимд нээлттэй хүртээмжтэй чанартай боловсролыг хөгжүүлэх талаар тусгасан байдаг.
Иймээс Багануур дүүргийн Насан туршийн боловсролын төв нь 2022-2023 оны хичээлийн жилд “Иргэн бүрийн ялгаатай хэрэгцээнд тохирсон боловсрол эзэмших нөхцөл, тэгш боломжийг бүрдүүлэх, технологийн дэвшилд суурилсан тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх талын оролцоо түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах” эрхэм зорилгыг дэвшүүлж байна.