Тус сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын 2022.09.13-ны өдрийн удирдамжын дагуу 2-р сургуулийн 9-р ангийн 4-н бүлгийн нийт 128-н сурагчдад “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, сэтгэл зүйн эрүүл мэндийн анхан шатны боловсрол, мэдлэг олгох, сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор
“Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, тулгамдсан асуудал” сэдвээр Сумын эрүүл мэндийн төвийн дарга Ж.Гэрэлмаа,
"Үе тэнгийн дээрэлхэлт" сэдвээр Сум дундын цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Цагдаагийн ахмад Э.Энхсаруул нар сургалт явууллаа.
Дараагийн сургалтыг ЕБ-ын 6-р сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулахаар төлөвлөсөн байна.