Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН 2022-2024” ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2022-05-18

Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж, 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөх болсон. Уг ажлын бэлтгэлийг хангах хүрээнд үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан “Үндэсний бичигтэн 2022-2024” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд 60 байгууллагын 400 гаруй албан хаагч оролцсон юм.
 
Арга хэмжээг нээж Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Ц.Рэгзэдмаа үг хэлж үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим багш нарыг болон үндэсний бичиг үсгийн баярыг угтан зохион байгуулсан уралдаанд амжилттай оролцсон байгууллага, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Оюун, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ч.Жаргалсайхан, аймгийн Нийтийн номын сангийн дарга С.Шинэчимэг нар гардууллаа.
 
Сүхбаатар сумын ЕБС-ийн 1-р сургуулийн багш Б.Уранбилэг, Цагааннуур сумын ЕБС-ийн багш А.Энхцэцэг, Мандал сумын 2-р сургуулийн багш Ц.Эрдэнэсаран нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл"-өөр, Сүхбаатар сумын 4-р сургуулийн багш Р.Алтанхүүг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнав. Үндэсний бичиг үсэг, өв соёлоо эрхэмлэгч байгууллагаар Ардын дуу бүжгийн "Сэлэнгийн долгио" чуулга, Шилдэг үндэсний өвлөн уламжлагч зөв бичигтнээр ГХБХБГ-ын мэргэжилтэн Ж.Номин-Эрдэнэ, Шилдэг үндэсний бичиг сонордуулагч, тод түргэн уншигчаар АДБ-ийн Сэлэнгийн долгио чуулгын бүжигчин Ч.Энхтуул, “Хүн бичиг Уран бичигтэн”-ээр БШУ-ны газрын мэргэжилтэн Ц.Золжаргал нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%