Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-05-19

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Ажлын хэсэг өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, Улсын комиссын ажлын албаны ахлах референт Н.Мэндбаяр, Улсын комиссын ажлын албаны мэргэжилтэн Б.Пагам, Улсын комиссын ажлын албаны ажилтан Д.Зоригт нар ажиллаж байна.
 
Комиссын бүрэлдэхүүн аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссын дарга Б.Нарантуяа, Нарийн бичгийн дарга бөгөөд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Э.Оюунболдтой хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар ажил хэргийн уулзалт хийж, аймгийн Архивын тасаг, Нэгдсэн Музей, Шүүх, Прокурор, Тагнуулын газрынхантай уулзаж, хэлмэгдүүлэлт болон цагаатгалын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж байна.
 
Үүний дараа Улсын комиссын ажлын хэсгийнхэн орон нутгийг судлах музейтэй танилцах, цагаатгалын хуульд заасан асуудлаар хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөдтэй уулзалт хийх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%