Төв аймгийн ИТХ-ын 11-р хуралдаан 87,8%-ийн ирцтэйгээр эхлэж хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар:

Аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц

Аймгийн ИТХ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тухай/ 2022 оны эхний хагас жилийн байдлаар/

Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумтай хиллэдэг хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай

Сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2022-2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

Мөнгөнморьт сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2022-2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл уламжлах тухай

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2 гишүүнийг чөлөөлөх тухай

Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай

Энгийн болон аюултай хог хаягдлын өндөр технологийн төвлөрсөн эко байгууламж байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн батлах юм.
Хурлын хуралдааныг Юнивишны 958-р суваг Төв телевизээр шууд дамжуулж байна.
АЖЛЫН АЛБА