Төв аймгийн ИТХ-ын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо 2022 оны 09-р сарын 09-өөс 11-ний өдрүүдэд уул уурхай, газар тариалан бүхий сумдад ажиллаа.
Борнуур, Жаргалант, Заамар, Цээл, Угтаацайдам зэрэг сумдад ажиллаж:
-Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт
-Ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үйл явц
-2022 оны МАА-н өвөлжитийн бэлтгэл байдал
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явц
-Уул уурхайн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, Нөхөн сэргээлтийн ажлуудтай танилцлаа.



Сумдад ажил эрчимжүүлэх, хурлын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд туслан зөвлөж, чиглэл өгч ажиллалаа.