Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Багуудын III улирлын иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 09-р сарын 13-аас эхлэн 09-р сарын 19-ыг хооронд хуралдав.

2022-09-19

Багуудын ИНХурал 2022 оны 09-р сарын 13-аас эхлэн 09-р сарын 19-ыг хооронд амжилттай хуралдаж дуусав.

Багуудын хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:

  1. ЗЗНДНТУТХуулийн талаарх мэдээлэлийг иргэдэд танилцуулсан. Хуралдааны дарга шинээр сонгогдон хуралдааныг удирдан явуулсан.
  2. ИТХ-ын 2022 оны 05-р сарын 31-ны өдрийн ээлжит 8-р хуралдаанын А/06 тоот тогтоолоор батлагдсан "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах" журмыг иргэдэд танилцуулан малчин өрх бүрт тараасан.  
  3. ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд цаг үеийн холбогдох мэдээлэлүүдээр иргэдэд мэдээлэл хийсэн.
  4. ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг танилцуулсан.
  5. ГХУСэргийлэх чиглэлээр цагдаагийн хэсэг мэдээлэл хийсэн.
  6. Эрүүл мэндийн төв иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн.
  7. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж байгаа Ланд Овнер ХХК-ийн мэргэжилтнгүүд мэдээлэл хийж, иргэдээс төлөвлөгөөнд тусгах санал авав.
  8. Иргэд өөрсдийн хүссэн мэдээлэлийн талаар асууж тодруулан холбогдох мэдээлэлийг газар дээр нь авсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%