Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРӨӨР...

2022-09-10

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд сумын ИТХ-аас:
1. ЕБС-ийн 8-9 дүгээр ангийн 37 сурагчид ИТХ-ын дарга Н.Мөнхцэцэг "Хэлмэгдүүлэлт" сэдэвт хичээл зааж,
2. ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сурагчдын зураг авъяасыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор "Хэлмэгдүүлэлт миний ойлголтоор" сэдэвт гар зургийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд 19 хүүхдийн бүтээл ирж Тэргүүн байрт 8-р ангийн сурагч Нармандахын Дашням, дэд байрт 9-р ангийн сурагч Отгонбаатарын Эрхэмбилэг, Гутгаар байрт 9-р ангийн сурагч Үнэнмөнхийн Намуун, тусгай байрт 9-р ангийн сурагч Сансарын Тэмүжин, 6-р ангийн сурагч Баттулгын Сувд-Эрдэнэ нар, мөн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан "Улс төрийн хилс хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн нэрэмжит шатрын тэмцээн"-д 18 шатарчид оролцож Тэргүүн байрт 8-р ангийн сурагч Зоригтбаатарын Наранбаатар, Дэд байрт 8-р ангийн сурагч Баярмаагийн Золбоо, 3-рт байрт 8-р ангийн сурагч Хүүхэнбаатарын Живаа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
3. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж 09-р сарын 10-ны өдөр 108 зул өргөх ажлыг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%